期刊论文详细信息
Proceedings of the Mongolian Academy of Sciences 卷:56
МОНГОЛ ЧОНОГОНО (JURINEA MONGOLICA MAXIM.) УРГАМЛЫН ФИТОХИМИ БОЛОН БИОЛОГИЙН ИДЭВХИЙН СУДАЛГАА
Маргит Грүнер1  Ханс Яаохим Кноелкер1  М Болортуяа2  Д Рэгдэл2  Т Солонго2  М Думаа2  Г Чүнсриймятав2 
[1] Department of Chemical Technology, Dresden University;
[2] Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи;
关键词: Гиспадулин, guorum sensing, бактерийн антибиотик тэсвэрлэх чадвар, мутаген, антиоксидант чанар, фенолт нэгдэл;   
DOI  :  10.5564/pmas.v56i3.684
来源: DOAJ
【 摘 要 】

Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.) ургамлын газрын дээд хэсгийн этилацетатын бүлэг ханднаас хиспидулин бодисыг цэврээр ялгаж, молекулын бүтэц байгууламжийг масс спектрометр, 1Н, 13С болон хоёр хэмжээст цөмийн соронзон резонансын (ЦСР) спектроскопын аргаар таньж тодорхойлов.Тухайн ургамлын нийлбэр алкалоид, хлороформ, этилацетатын хандны бактерийн антибиотикт тэсвэрлэх чадварыг дарангуйлах (guorum sensing (QS) систем) идэвх нь 30мг/мл тунд 10.0 ± 0.0 мм, 15.5 ± 2.1 мм, 12.0 ± 4.24 мм; хлороформын хандны Staphylococcus aureus (S. aureus), Micrococcus luteus (M. luteus), Sh. Epidermius (Sh. epidermius) бактерийн ургалтыг дарангуйлсан хэмжээ нь 10 мг/мл тундаа 11.4 мм, 13.12 мм, 15.16 мм тус тус байна. Харин тухайн ургамлын мутагенийг дарангуйлах идэвх нь петролейны эфир, хлороформ, этилацетат, н-бутанол, усан үлдэгдэл болон нийлбэр алкалоидод 8%, 62%, 46%, 7%, 44%, 59% тус тус байв. Монгол чоногоно ургамлын метанолын хандны нийлбэр фенолт нэгдлийн агууламж нь 14,1±0,3 µг/мл, антиоксидант идэвх 3,6 ± 0,3 µг/мл (ABTS), 1,3 ± 0,1 µг/мл (DPPH) тус тус хэмжээтэй байна.

【 授权许可】

Unknown   

  文献评价指标  
  下载次数:0次 浏览次数:0次